Өнөөдөр нэг ийм дуу сонслоо. Удаан сонсоогүй болохоор шинэ юм шиг л цуурайтаж байна.
Урд шөнө хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхалнаа
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ...
Урд нь энэ дууг багадаа нэг л удаа сонссон. Талбай дээр цуурайтаж байхыг нь зургаан настайдаа зурагтаар харчаад "энэ юу вэ?" гэж ээж аавыг өдөржин шалгаасан байдаг. Хүмүүс бөөгнөрсөн байхыг анх удаа харчаад цочирдсон байлгүй. Цочирдсон үеийн дурсамжууд амь бөхтэй байдаг гэдэг.
Одоо учрыг зах зухаас нь ойлгох болсон. Харин өнгөрсний тухай төсөөлөл дунд энэ дуу их тод үлдсэн юм шиг. Яагаад? Ийм юм бичиж суусан тэр залуу "бид" гэдгээр хэнийг төсөөлсийм болоо? Сонсоход болхи, тийм нягт эстетик мэдрэмжгүй иймэрхүү дууг шинэ жилийн концерт дээр өвлийн өвгөн аавыг бэлгээ үүрээд ирэхэд тавьж бай гэмээр.
Үгүй юм аа. Иймэрхүү жирийн өнгө аяс хүмүүсийн дундах ялгаалагийг дамнаж нийтлэгийг тодруулдгаараа хүчтэй байдаг бололтой. Тийм ч учраас тухайн үедээ цагийг эзэлсэн бүтээлүүдийн нэг болж чадсан биз. Энэ дууг бодож олсон тэр залуу цаг үеэ нэвт мэдэрч чаджээ. Энэ бол авъяас, үүнийг сургууль дээр заадаггүй.
Цаашилбал тухайн үед арав тоолж чаддаггүй байсан над шиг "бацаан"-уудын дунд үнэ цэнээ алдаагүй байна гэхээр цаг хугацааны шалгуурыг ч давчаад байна. Соёлын хөмрөг ингэж үе дамждаг болж таарлаа. Соёлд чи юу нэмж чадах вэ гэдгээр дараагийн асуулт тодорхойлогдох уу?
29 October 2006
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment